2023-04-19

Тусгай боть хэвлэн гаргалаа

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 18-19-ний өдөр Улаанбаатар хотноо болсон билээ.

Хурлын үеэр Үндсэн хуульт ёсыг дээдэлж  улам төлөвшүүлэх, цар тахлын нөхцөлд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, түүний механизмыг сайжруулахад Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын эзлэх байр суурийг бататгах зэрэг сэдвээр 16  илтгэл сонсож хэлэлцүүлснээс гадна Их хурлаас “Улаанбаатарын тунхаглал” бичиг батлан гаргасан юм.

Эдгээр баримт бичгийг эмхэтгэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгээс эрхлэн тусгай боть болгон хэвлэн гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалж байгаагийн хувьд тус их Хурлыг зохион байгуулж байв.