7 дахь удаагаа мод тарилаа

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид 7 дахь удаагаа мод тарилаа

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон Тамгын газрын албан хаагчид жил бүр мод тарьдаг бөгөөд энэ удаад Үндсэн хуулийн цэцийн хашаанд нийт 34 ширхэг чацарганы мод тарилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг долоо дахь удаагаа уламжлал болгон тэмдэглэж байна.

mod2