“Их засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Их Засаг олон улсын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Их Засаг олон улсын их сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Untitled Тус хуралд Оросын Холбооны Улсын Буриадын их сургуулийн Эрх зүйн факультетын Олон улсын эрх зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, профессор, Түүхийн ухааны доктор Чимитова Джамиля Кимовна тэргүүтэй тус тэнхимийн профессор, дэд профессорийн зэрэгтэй 7 багш хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан төдийгүй Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн үндэсний хууль тогтоомж судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, профессор Наранцогт хамтарсан илтгэлээ ирүүлсэн.

Untitled112

Үүнээс гадна Монгол Улсын 11 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж, “Их Засаг”-ийн талаар судалгаа хийхэд анхаарах асуудал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Илтгэлийн сэдэв:

Н.Ням-Осор Их Засаг олон улсын их сургуулийн захирал, гавьяат багш, доктор, профессор “Их Засаг”-Монголын анхны бичмэл хууль болохыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгааны баримт дээр тулгуурлан нотлох нь
Б.ЧимидМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульчД.Цэнд-Аюуш

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар

“Их Засаг”-ийг эрэн сурвалжлах нь
Ш.ЧоймааМонгол Улсын төрийн шагналт, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессорМ.Баярсайхан
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор
“Их Засаг” хэмээх үгийн утга, гарал
И.ДашнямГавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор “Их Засаг”-ийн агуулга, үнэ цэн
Б.БаярсайханМУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Монголын эрх зүйн түүхэн эх сурвалжид “Их Засаг” тусгагдсан нь
Л.Төр-ОдСудлаач В.А.Рязановскийн “Монгол эрх зүйн суурь зарчим” бүтээл дэх “Их Засаг”-ийн асуудал
Чимитова Джамиля КимовнаОросын Холбооны Улсын Буриадын их сургуулийн Олон улсын эрх зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ази, Номхон далайн бүсийн орнууд дахь хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хөгжлийн чиг хандлага 
А.ДоржготовХуульч “Их Засаг” ба шүүх, хууль зүйн сэтгэлгээ
Х.СэлэнгэМУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор “Их Засаг” эрх зүйн эх сурвалж болох нь
Р.МухийтҮндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Оросын Холбооны Улс дахь “Их Засаг”-ийн судалгаа
Б.БатбаярҮндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач “Их Засаг”-ийн эхийг бүтээх асуудал
Б.Энх-АмгаланХууль зүйн үндэсний хүрээлэнгийн бодлогын судлаачНаранцогт

Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн үндэсний хууль тогтоомж судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн  доктор, профессор

Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь “Их Засаг”-ийн судалгаа

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ