Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар курсын оюутнууд дадлага хичээлийн сэдэвтэй холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын референт Б.Баяржаргал оюутнуудад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай товч танилцуулж, мэдээлэл өглөө.

Uncategorized