Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын
хуралдаан болно.
Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3-т “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлов.




