Маргааныг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлов.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг маргааныг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.