ЦАГААНЫ НАНЗАДДОРЖ

1962 онд Говь-Алтай аймагт төрсөн.

Боловсрол:

1980 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль,

1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль,

1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт,

2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль.

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн,

1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер,

1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,

2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал,

2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга,

2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга,

2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөх.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35  дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.