ДОНДОВЫН ГАНЗОРИГ

ganzorig1-430x500Арбүрд
ДОНДОВЫН ГАНЗОРИГ

Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1985 онд Нийслэлийн I дунд сургууль,

1990 онд ОХУ-ын Ивановын их сургууль,

Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1991-1992 онд Шинжлэх ухааны академийн  Төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

1992 оны II-VIII сард Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан,

1992-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх,

1994-2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш

2012-2013 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх

Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Төрийн дээд шагнал:

2011 онд “Алтан гадас” одон