2015-05-20

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний тамгын газраас мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан тул энэ өдрөөр байгаль орчноо хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, мод тарих хөдөлгөөнийг бүх нийтээр өрнүүлдэг билээ.

mod tariv 2

Жил бүрийн энэ өдрөөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний тамгын газраас байгаль орчноо хамгаалах, мод тарих арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүрэг Био комбинатад нийт хамт олноороо 40 улиас, 108 цацарганы суулгац тарилаа.

Mod tariv 1

Мөн уг арга хэмжээний хүрээнд мод, бут, сөөг хэрхэн тарих, түүнийг жилийн турш хэрхэн арчлан хамгаалж ургуулах талаар заалган суралцав.