Нийгэмлэгийн сэтгүүлийн Зөвлөлийн гишүүд цахимаар хуралдав
Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэтгүүлийн Зөвлөлийн гишүүдийн цахим хурал 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.
Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэрүүд, Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлуудыг тусгасан нийтлэл, мэдээ, мэдээлэл нийтэлдэг энэхүү сэтгүүлийн Зөвлөлийн хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр оролцов.