• About: admin

Posts by admin:

  • Шүүхийн үндэсний төв, сургалт, судалгааны хүрээлэнгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болохыг онцлон тэмдэглэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэцийн ордонд хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар зочдод танилцуулав.

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2024.01.17/ дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа

  • Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулав

    Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
    1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан билээ.

  • Үндсэн хуулийн цэц видео архив бүрдүүлж эхлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас эрхлэн “Дурсамж бүтээсэн он жилүүд” төслийг хэрэгжүүлж байна.

    Төслийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүсэл, хөгжлийнхөө 30 гаруй жилийн хугацаанд бий болгосон арвин баялаг түүхээ бодитой үнэлж, дүгнэхийн сацуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаагаа хэрхэн ханган хэрэгжүүлж ирсэн, Цэцийн шийдвэрийн үнэ цэнэ, ач холбогдол нь юунд оршиж байдаг, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж ирсэн зэрэг үйл баримтыг, Үндсэн хуулийн цэцийн үе үеийн гишүүд, дарга нар, Тамгын газрын ахмад ажилтнуудын дурсамжийг эмхэтгэн нэгтгэж, архивлан үлдээх явдал юм.

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан Үйл ажиллагааны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2024 оны үйл ажиллагааны нээлтийн ёслолын арга хэмжээнд цахимаар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид цахимаар оролцсон байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн заалт нэмсэн байна.

    Энэ заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.

  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

    1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
    зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ.

  • “Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, “Хууль зүйн академи” хамтран “Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа.
    Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг хөгжүүлэхэд зориулсан энэхүү дээж бичигт 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол, Ард нийтийн санал асуулгын тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэргийг бүрэн эхээр нь нийтэлж олны хүртээл болгосон байна.

  • Арав гаруй улсын Үндсэн хуулийг эмхэтгэн гаргажээ

    “Гадаад орнуудын Үндсэн хууль” дээж бичиг хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очоод байна.

    Сургалтын зориулалтаар бэлтгэсэн дээж бичигт Индонези, Япон, Итали, ХБНГУ, Франц, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Польш, Финланд Улсын Үндсэн хуулийг эмхэтгэн нэгтгэжээ.