Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллүүдийн дагуу үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийхээр товлоод байна.