Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос судалгаа хийжээ

“Эх сурвалж www.ikon.mn"
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос /ҮХЭЗХ/ судалсан байна.  Судалгааны мэдээллийг танилцуулбал, Үндсэн хуулийн цэцээс хянан шийдвэрлэсэн 296 маргааны 141 нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгтэй холбогдож, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, мөн эрх бүхий байгууллагын хүсэлт байжээ. 

Судалгаанаас харахад, ҮХЦ-д иргэд 98 хувьтай хандсан байгаа юм.  Энэ нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах иргэдийн ухамсар өндөр байгааг илтгэж байна.

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийн тоон тоймыг тодруулбал,

  • Үндсэн хуульд нийцээгүй  хууль 225, зарлиг хоёр, УИХ-ын тогтоол 18, Засгийн газрын тогтоол 13, Сонгуулийн ерөнхий хорооны гурван тогтоол,
  • Үндсэн хуульд нийцсэн хууль 62, УИХ-ын тогтоол хоёр, Засгийн газрын тогтоол хоёр, Сонгуулийн ерөнхий хорооны нэг тогтоол,
  • Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга хоёр,  УИХ-ын гишүүн хоёр,  Ерөнхий сайд дөрөв, Ерөнхий прокурор нэг байна.

ҮХЦ-ийн нийт 296 шийдвэрийн дүгнэлт, тогтоолыг тодруулбал,

  • Үндсэн хуульд нийцсэн эсэх хууль 287, зарлиг  хоёр, УИХ-ын тогтоол 20, Засгийн газрын тогтоол  15,  СЕХ-ны тогтоол дөрөв
  • Үндсэн хууль зөрчсөн эсэх УИХ-ын дарга гурав,  УИХ-ын гишүүн гурав,  Ерөнхий сайд дөрөв,  Ерөнхий шүүгч нэг, Ерөнхий прокурор нэг
  • Огцруулах, эгүүлэн татах үндэслэл бий эсэх УИХ-ын дарга нэг байна.