Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд боллоо

 

Монгол  Улсын  Хөдөлмөрийн  баатар, ардын   багш,   гавьяат   хуульч,   доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын   ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний    байгууллагын     багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг  илтгэлийн   уралдаан   12   дахь жилдээ амжилттай болж өндөрлөв.

   Уг уралдааныг Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Чимид сан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легал дата” зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.  Уралдааны талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.