ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин шинээр сонгогдсон Цэцийн даргад баярын захидал ирүүлэв

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Намжилын Чинбатад баяр хүргэсэн захидал ирүүлэв. 

В.Д.Зорькин захидалдаа “Миний бие болон манай хамтран зүтгэгчдээс Таныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын өндөр албан тушаалд сонгогдсонд баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Манай шүүх хооронд тогтсон харилцаа цаашид ч хамтын ажиллагааны хүрээнд хөгжинө гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлсэн байна.  /2019.12.4/