Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг ирүүлсэн билээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийхээр товлоод байна.