• Оюутнууд мэтгэлцэх ур чадвараар өрсөлдлөө

    2024-11-19

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар оюутнуудын дунд мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
    2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон шигшээ мэтгэлцээнд багууд маргагч, маргалдагч талын байр сууринаас өрсөлдсөнөөс Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, “Шихихутуг” Их сургуулийн баг дэд байр эзэлж, “Шихихутуг” Их сургуулийн оюутан А.Нарансолонго шилдэг илтгэгчээр тодорлоо.

  • Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно

    Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Б.Чимид сан хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах юм.

    Энэ арга хэмжээнд уг номын “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн бүлэг тус бүрээр илтгэл, санал, дүгнэлт танилцуулна.

  • Үндсэн хуулийн процессын эрх зүйгээр мэтгэлцэж байна

    2024-11-12

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байна.
    Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй уг мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Их засаг” их сургууль, ”Шихихутуг” их сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, ”Орхон” их сургуулийн оюутны багууд оролцож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд шигшээ тэмцээн болно.

  • Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар санал солилцов

    2024-10-25

    Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар санал солилцов.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжидтэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цэцийн ордонд ажил хэргийн уулзалт хийлээ.

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож ирлээ

    2024-10-08

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” болохыг тодорхой заасан.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгох, ““Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх”-ээр тус тус шийдвэрлэсэн билээ.

    Эдгээр зарлигийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд жил бүр мод, бутлаг ургамал тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийдэг уламжлалтай.

  • Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүд “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цэцийн гишүүнээр болон Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

  • Мэдэгдэл

    Өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-д  “Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу”  /2024-07-29 №138(7504)/,“Үндсэн хуулийн цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү” /2024-08-16 №152(7518)/, “Цэц “ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг янзлах улстөржсөн захиалга авсан уу” /2024-08-19 №153(7519)/, “Монголын улс төрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ” /2024-08-26 №158(7524)/, “ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна” /2024-09-02 №163(7529)/, “Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулах хуйвалдаан эрчээ авлаа” /2024-09-23 №178(7544)/ гарчиг бүхий цуврал нийтлэлийг “Ажиглагч А.Батболд” нэрээр, мөн өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд “Цэцийг Дээд шүүхэд “нэгтгэх“ хувилбар яригдаж эхэллээ” /2024-08-12/, “Г.Баясгалангийн үед Цэц “цэг” тавиулах уу” /2024-08-20/, “…Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм” /2024-09-27/ цуврал нийтлэлийг Б.Гарьд нэрээр тус тус бичиж нийтлүүлжээ.

  • Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хуралд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар илтгэл тавилаа

    2024-09-25

    Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурал гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдлаа.
    “Тогтвортой нийгмийн төлөө Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын үүрэг”, “Тогтвортой шүүх эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийн хяналтын хөгжил”, “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл тогтвортой нийгмийн хөгжлийн үндэс болох нь” зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд явагдсан юм.

  • ЭМГЭНЭЛ

    ЛЭГЦЭГИЙН БААСАН

    Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Лэгцэгийн Баасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье…

  • Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    2024-09-23

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Эльвира Азимова нар хоёр улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Ингэснээр, Үндсэн хуулийн үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлэхэд харилцан туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, хоёр улсын Үндсэн хуулийн эрх зүй, практикийг судлах боломж бүрдэх юм.