Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож ирлээ
2024-10-08
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” болохыг тодорхой заасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгох, ““Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх”-ээр тус тус шийдвэрлэсэн билээ.
Эдгээр зарлигийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд жил бүр мод, бутлаг ургамал тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийдэг уламжлалтай.