Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр 30 гаруй жил болж байна.
Өнөөдөр Үндсэн хуулийн цэц төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон, Үндсэн хуулийн үзэл санааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.