2023-06-30

Үндсэн хуулийн цэц Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зарим заалтад холбогдох маргааныг хянан хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд уг асуудлаар магадлал гаргалаа.

  Хадгаламжийн даатгалд даатгагдах болон даатгагдахгүй хадгаламжийн талаар тодорхой тусгаж, зөвхөн даатгагдах буюу нөхөн төлбөр авах боломжтой хадгаламжаас даатгалын хураамжийг тооцон авдаг олон улсад мөрдөгдөж байгаа нийтлэг жишигт нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна.

Энэ талаар Улсын Их Хуралд уламжлахаар шийдвэрлэжээ.