БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Шүүхэд хандах эрх: Үндсэн хуулийн хандлага” сэдэвт олон улсын 4 дүгээр симпозиумыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулжээ.
Симпозиумд оролцогч нар дээрх сэдвийн хүрээнд цаашид хамтран ажиллах, харилцан мэдээлэл, туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Симпозиумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт, Тамгын газрын референт Н.Онударь нар оролцов.