2023-06-16

Харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн санаачилгаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон цахим уулзалт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр  боллоо.

Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг  мэдээлэх, шийдвэрийг нь тайлбарлан таниулах  зэргээр иргэдэд  нээлттэй, ил тод болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар харилцан мэдээлэл  солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа.

Уулзалтад нийгэмлэгийн гишүүн-Армен, Азербайджан, Беларусь, Киргиз, Казахстан, Монгол Улс,Таджик, Узбекстан Улсын Үндсэн хуулийн шүүх, тэдгээрийн Тамгын газрын төлөөлөгчид оролцов.

Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  2015 онд гишүүнээр нь элсэн орсон билээ.