2023-06-09

Цэцийн Тамгын газрынхан дадлага сургуулилт хийлээ

        Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгууллаа.   

        Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид гамшгийн аюулын дохиогоор аюулгүйн цугларах цэгт цуглаж, сургалт, дадлага сургуулилт хийв.

           Энэхүү сургалт, дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед албан хаагчид зарлан мэдээлэх дохиогоор ажиллах арга техникт суралцах зорилготой юм.