2023-06-09

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

         Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 14.00 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.