Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид энэ оны 12 дугаар сарын 15-20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Согтой уулзаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтарсан Цахим шүүхийн тогтолцоо бий болгох төслийн талаар ярилцаж, улмаар хоёр шүүх хоорондын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Үүнээс гадна энэхүү төслийн хүрээнд КОЙКА-аас зохион байгуулсан Мэдээлэл технологийн сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд хамрагдаж БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн цахим тогтолцоотой танилцсан байна. /2018.12.28/