Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаанаар тус хуралдаанд оролцох боломжгүй болсон учир хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн.
Иймд Үндсэн хуулийн цэц уг маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс Их суудлын хуралдааныг хойшлуулж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.