Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргагч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлд зааснаар маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс хойшлууллаа.
Дээрх маргааныг хянан шийдвэрлэх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр болсон байна.