2024-10-10

Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

        Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргасан.

 

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлолоо.