2024-10-07

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9 цаг 30 минутаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлогдлоо.