Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчдад зориулж эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх талаар сургалт хийлээ

Унгарын Дунаужварос их сургуулийн  судалгааны коллежийн ерөнхийлөгч, Профессоруудын шинжлэх ухааны Зөвлөлийн дэд ерөнхийлөгч, профессор Орсолья Фалус Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчдад зориулж Унгарын шинжлэх ухааны ном зүйн мэдээллийн сан болон бусад мэдээллийн санд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх талаарх сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хийлээ.

Сургалтаар “Scientometrics” буюу шинжлэх ухааны судалгаанд дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг арга зүйн тухай ойлголтыг нийт албан хаагчдад олгов. “Scientometrics” нь  судалгааны ажил,  нөлөөг нь үнэлэхэд чухал ач холбогдол бүхий шинжлэх ухааны ойлголт бөгөөд түүгээр дамжуулан шаардлагад нийцсэн судалгаа боловсруулахад судлаачдын анхаарах зүйлсийн талаар тухайлан авч үзэв. Судлаачид энэхүү асуудалд анхаарал хандуулснаар тухайн судалгааны бүтээлийг нийтэд түгээх, судлагдсан асуудлаар тодорхой эерэг үр дүнд хүрэх зэрэг ихээхэн үр нөлөөтэй байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Профессор Орсолья Фалус нь Их Британийн Эксэтерийн их сургууль, ХБНГУ-ын Баярутын их сургууль, Унгарын Пексийн их сургууль, АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хууль зүйн ухааны бакалавр, магистр, докторын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн тэрээр, Турк, Кипр, Польш зэрэг улсад зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай ажээ.