
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
2025-02-14
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, …