• About: admin

Posts by admin:

  • Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурал тус тус болов

    2024-07-09
    ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2024 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ОХУ-ын Хууль зүйн яамнаас Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурлыг тус тус зохион байгууллаа.

    Петербургийн олон улсын хууль зүйн чуулган нь хууль зүйн салбарын нэгэн хэсэг бөгөөд орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн тод илрэл болж бизнесийн ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийн асуудлаарх орчин үеийн нөхцөлд нийгэм-эдийн засгийн, мөн хууль зүйн салбар хоорондын яриа хэлэлцээний хамгийн том талбар болж ирснээрээ онцлогтой аж.

  • Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүх, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхээс захидал ирүүлжээ

    2024-07-04

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Юлия Пшилэмбска нар албан захидлууд ирүүлсэн байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

    2024-07-03

    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон юм.

  • Албан захидал ирүүлжээ

    2024-07-03

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, профессор Кристоф Грабенвартер албан захидал ирүүлсэн байна.

    Захидалдаа, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсоныг сонсоход таатай байна. Танд баяр хүргэхийн сацуу энэхүү нэн хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе” гэжээ.

  • Түр саатуулах хугацаа тооцох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн 2024 оны №3 дүгнэлтийг нийтэллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хүнийг түр саатуулах хугацаа тооцох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай 3 дугаар дүгнэлтийг гаргасныг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

  • Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 32 жилийн ой тохиож байна

    Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр. Монгол Улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах, шударга шийдвэрлэх утга санааг бэлгэдэж 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмын үндсийг тогтоосон билээ.

    Тухайн үеийн байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж, 1992 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр хэмээн үзэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2023 оны 78 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.

  • Хоёр улсын шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён Жонсок Ли баяр хүргэсэн албан захидал ирүүлсэн байна.

  • Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталжээ.
    Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.
    Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 03-ны өдөр хийхээр товлогдлоо.

  • Сэтгүүлийн Зөвлөлийн цахим уулзалт болов

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн “Үндсэн хуулийн эрх зүй” сэтгүүлийн редакцын Зөвлөлийн цахим уулзалт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

    Уулзалтад оролцогсод сэтгүүлийн ээлжит дугаарын төслийн агуулга, сэдвийн талаар болон хэвлэлтэд шилжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

    Цахим уулзалтад Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач Д.Гантуяа нар оролцлоо.

    Сэтгүүлийг эрхлэн гаргаж буй Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуулийн үнэт зүйлсийг сурталчлах, Үндсэн хуулийн засаглалыг хангах талаар яриа хэлэлцээ хийх, туршлага солилцох зэрэгт Нийгэмлэгийн зорилго оршиж буй ажээ.