Цахим уулзалт хийлээ
2024-06-12
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч асан, доктор, профессор Рудольф Меллинхофтой өнөөдөр /2024.12.06/ цахим уулзалт хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо
2024-11-27
Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэж 2024 оны 02 дугаар дүгнэлтийг гаргасан юм.
Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2024 оны 60 дугаар тогтоолыг гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь
2024-11-29
Б.Баярсайхан Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хууль зүйн доктор
(2024-11-29)
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага арга хэмжээний үндсэн илтгэл