МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боржигон БАНЗРАГЧИЙН ПҮРЭВНЯМ

1967 онд Дорноговь аймагт төрсөн.
Боловсрол:
1985 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль
1994 онд Монгол Улсын Үндэсний их сургууль
2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторант
Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн шинжлэх ухааны боловсролын магистр.
Эрдмийн зэрэг цол:
ОХУ-ын Аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Ажилласан байдал:
1994 оны 6-р сард Монголын Өмгөөлөгчдийн холбоонд ерөнхийлөгчийн туслах,
1994-2002 өмгөөлөгч,
1997-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны гишүүн, дарга,
2002-2006, 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн гишүүн,
2002 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны 10 Их Хурлаас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаар, 11, 12 дугаар Их Хурлаас улиран сонгогдон ажиллаж байна.
2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.
Шагнал:
1991, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

