И-мэйл Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН

Орлой  ДҮГЭРЖАВЫН МӨНХГЭРЭЛ

 

1962 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.

Боловсрол:
1980 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль,
1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн факультет
Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:
1985-1986 онд Нийслэлийн Ажилчны районы прокурорын газарт дадлагажих ажилтан, 1986-1991 онд Дархан хотын прокурорын газарт хэсгийн прокурор, тусгай хяналтын туслах, 
1992-2007 онд Хууль зүйн яаманд сайдын туслах, мэргэжилтэн, Эрх зүйн шинэтгэл, мэдээлэл хяналт шинжилгээ, Үнэлгээний газар, Зохицуулалт, мэдээлэл, хяналт шинжилгээний газар, Бодлогын хэрэгжилтийн  газрын дарга.

2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Шагнал:
2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
2004 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, 
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль