МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Бодь ЦЭРЭНБАЛТАВЫН САРАНТУЯА

Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1976 онд Зөвлөлтийн /хуучин нэрээр/ 3 дугаар 10 жилийн дунд сургууль
1981 онд ЗХУ-ын Воронеж хотын Улсын Их сургуулийн хуулийн факультет
Хуульч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг цол:
1987 онд Германы Халлегийн Улсын их сургуульд Хууль зүйн доктор,
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Профессор, Шинжлэх ухааны доктор.
Ажилласан байдал:
1981-1983 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
1987 оноос МУИС-ийн Нийгмийн ухааны факультет, Хууль зүйн сургуульд багш,
1994-1995 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд түшмэл,
1993-2003 онд МХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны арбитрт арбитарч,
1993 оноос Германы Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагчаар ажиллаж байна.
2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр,
2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улиран томилогдсон.
Шагнал:
1990 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,
2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
2004 онд “Алтан гадас” одон,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль.

