И-мэйл Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН

Боржигон Тавт  ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР

 

1949 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн.

Боловсрол:
1967 онд  Булган аймгийн 10 жилийн дунд сургууль,  
1971 онд Монгол Улсын Их сургууль
Түүхийн багш мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
1979 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх  Нийгмийн ухааны академид Түүхийн ухааны дэд эрдэмтний,
1991 онд мөн   академид  Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
2004 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн (академич).

Ажилласан байдал:
1971-1991 онд Монгол Улсын их сургууль, Намын дээд сургуульд багш, тэнхим, төвийн эрхлэгч, 
1991-1993 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Намын дэд дарга,
1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 
1996-1997 онд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 
1997 оноос МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилладаг.

1998 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр,
2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр улиран томилогдсон.

Шагнал:
1981, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 60, 80, 90 жилийн ойн медаль,
2000 онд “Алтан гадас одон,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2007 онд “Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн” цол,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль.