МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Хайртынхан ЖҮГНЭЭГИЙН АМАРСАНАА

Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1971 онд Нийслэлийн 17 дугаар дунд сургууль,
1975 онд Монгол Улсын Их Сургууль,
Хуульч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг цол:
1988 онд Москва хотын Хууль тогтоомжийн институтэд Хууль зүйн доктор,
2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академид Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Профессор,
2005 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн (академич).
Ажилласан байдал:
1975-1981 онд МУИС-ийн төр, эрх зүйн тэнхимийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан,
1981-1989 онд Шүүх яаманд хэлтсийн дарга,
1989-1990 онд Хууль зүй, арбитрын яаманд газрын дарга, Улс төрийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч,
1990-1992 онд Хууль зүйн сайд,
1992-1994 онд Улсын Их Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, 1994-1996 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч,
1996-1998 онд Хууль зүйн сайд,
1993-1996 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч,
1999-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 2003 оноос МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй судлалын төвийн захирал,
2003 оноос ШУА-ийн Хууль зүйн судалгааны төвийн захирал,
2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор,
2002 оноос 2009 оны 2 дугаар сард Хууль зүйн Үндэсний төвийн захирал,
2009 оны 3 дугаар сараас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философи социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
Дэлхийн банкны зөвлөх, Ази, Номхон далайн орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын шинжээч.
1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр,
2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус тус дахин томилогдсон.
Шагнал:
1992 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2000 онд “Алтан гадас” одон
1991, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль
2006 онд Монгол Улсын Гавъяат хуульч цол,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

