И-мэйл Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН

Алаг Адуун ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

 

1942 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.

Боловсрол:
1960 онд Улаанбаатар хотын 14 дүгээр дунд сургууль  
1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургууль
Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
1975 онд ЗХУ-ын Москва хотын Удирдлагын институтэд Техникийн ухааны докторын,
1999 онд ОХУ-ын Санкт-Петербургт Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Профессор,
2011 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн (академич).

Ажилласан байдал:
1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 
1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 
1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 
1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 
1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 
1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд,  
1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сард БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,
1997 оны 8 дугаар сараас “Очирбат” сангийн удирдах зөвлөлийн дарга,
2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирлаар ажиллаж байна.

2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, 2010 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр дахин томилогдсон.

Шагнал:
1971, 1981, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 50, 60, 80, 90 жилийн ойн медаль,
1972 онд “Алтан гадас” одон,
1981 онд Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль
2005 онд “Чингис хаан” одон,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар  шагнагдсан.