Цэцийн ордон

И-мэйл Хэвлэх

Sample Image

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордны танилцуулга

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордон  2008-2009 онд 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй баригдаж, “Шороон үхэр” жилийн шилдэг барилгаар шалгарсан.

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах тус барилга нь 8925 м3 эзлэхүүнтэй,  2289,6 м2 талбайтай, суурь, багана, араг бүтээц, хучилт нь  цутгамал бетон, ханын дүүргэлт царууц гулдмай, тоосго, ханын гадна өнгөлгөө нь боржин чулуугаар хийгдсэн, төмөр ваакуум цонхтой,  цахилгаан, дулаан, телефон, интернэт, галын дохиололын сүлжээгээр тоноглогдсон.

Давхрын тоо  4,  суурийн давхартаа 8 машины гарааштай,  хурлын танхим, номын сан, архив, цайны газартай бөгөөд 20 гаруй албан өрөөтэй  байна.