• Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу өмнө нь хойшлуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө нь хойшлуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоолын зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон байсан билээ.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хяналтын шатны журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлосон билээ.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.

  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Цэц дүгнэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.

  • Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас магадлал гаргалаа

    Иргэн С.Дорждуламын мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022-11-30/ дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.