• About: admin

Posts by admin:

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хяналтын шатны журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлосон билээ.

  • Оюутнууд Цэцийн ордонд зочиллоо

    “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан, багш нарын төлөөлөл өнөөдөр /2023-3-29/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр тэдэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” баримтат кино тус тус үзүүлж сонирхуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхэн замнал, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Референт Б.Эрдэнэбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.

  • Н.Чинбат: “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчлэлийн үйл явцад энэ хурал ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй”

    “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн номын сангийн байранд боллоо.
    Тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат оролцож үг хэлэхдээ, “Үндсэн хуулийн хяналттай холбоотой сэдвээр харилцан ярилцах өргөн боломж гарч байгаа”-г дурдаад “энэ нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчлэл явагдаж буй цаг хугацаатай давхцаж байгаад олзуурхаж байгаагийн хамт хуралд хэлэлцүүлэх илтгэлүүд тус хуулийн шинэчлэлийн үйл явцад ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

  • Н.Чинбат: “Үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гүг өнөөдөр /2023-3-6/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүний хөгжүүлэхэд БНСУ-аас манай улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”-ийг онцлон тэмдэглэв.

  • Улс даяарх музей үнэ төлбөргүй ажиллана

    Өнөөдөр “Эх орончдын өдөр” тохиож байна. Аливаа ой, өдрийг тэмдэглэх нь тухайн үеийн түүхэн ач холбогдол, үнэ цэнийг ойлгон мэдэх, ирээдүй хойчдоо танин мэдүүлэх учир холбогдолтой байдаг билээ. Тиймээс гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Намжилын Чинбат мэндчилгээ дэвшүүллээ

    Ирж буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жил ивээлтэй байхын ерөөлийг дэвшүүлж байна.
    Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА
    НАМЖИЛЫН ЧИНБАТ