Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцэж Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн 4 дүгээр дүгнэлтийг гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 25 дугаар тогтоолыг гаргажээ.
Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2018 оны 25 дугаар тогтоолыг хянан хэлэлцэх Их суудлын хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлосон байна.