• Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

    1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
    зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ.

  • “Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, “Хууль зүйн академи” хамтран “Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа.
    Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг хөгжүүлэхэд зориулсан энэхүү дээж бичигт 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол, Ард нийтийн санал асуулгын тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэргийг бүрэн эхээр нь нийтэлж олны хүртээл болгосон байна.

  • Арав гаруй улсын Үндсэн хуулийг эмхэтгэн гаргажээ

    “Гадаад орнуудын Үндсэн хууль” дээж бичиг хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очоод байна.

    Сургалтын зориулалтаар бэлтгэсэн дээж бичигт Индонези, Япон, Итали, ХБНГУ, Франц, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Польш, Финланд Улсын Үндсэн хуулийг эмхэтгэн нэгтгэжээ.

  • Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д хамрагдлаа

    Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан хуулийн төслийн эх бичвэрийг хариуцан боловсруулдаг албан хаагчдыг мэргэшүүлэн бэлтгэж мэдлэг чадвар, арга барилыг дээшлүүлэх “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болж Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид хамрагдав. Хууль боловсруулагчдыг бэлтгэх уг сургалт нь хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс гарч байгаа хуулийн төслүүдийг хэрхэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, энэ процессыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

  • “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ой тохиож байна

    ”Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (The Universal Declaration of Human Rights) бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан юм.
    1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ.