Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Оросын Холбооны Улсын Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан, багш нарын төлөөлөл хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024-5-9/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэд Монгол Улсад байх хугацаандаа Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл ирүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.