• About: admin

Posts by admin:

  • Харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн санаачилгаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон цахим уулзалт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр боллоо.

    Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг мэдээлэх, шийдвэрийг нь тайлбарлан таниулах зэргээр иргэдэд нээлттэй, ил тод болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны товыг шинэчилж тогтоов

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсныг Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлууллаа.

  • “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

    БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Шүүхэд хандах эрх: Үндсэн хуулийн хандлага” сэдэвт олон улсын 4 дүгээр симпозиумыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулжээ.

  • Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

  • Цэцийн Тамгын газрынхан дадлага сургуулилт хийлээ

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгууллаа.

  • Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

    Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хийхээр товлоод байна.

  • Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурлыг зохион байгуулав

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

    Хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат нээж үг хэллээ.
    Хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулахдаа, “Харилцан итгэлцэл. Хамтын хүчин чармайлт. Хамтын үр дүн.” гэсэн уриан дор үйл ажиллагаа нь хэвийн, тогтмол, тасралтгүй үргэлжилж ирсэн”-ийг тэмдэглэв.

  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.

  • Төсөл нь Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ

    “Үндсэн хууль манай сургуульд: НҮБ-ын Хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн Төв номын санд болсон байна.
    “Үндсэн хууль манай сургуульд” төслийг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ.

  • Н.Чинбат: “Шүүх хоорондын болон түүний Тамгын газар, шүүхийн үндэсний төвүүдийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна”

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Намжилын Чинбат Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн урилгаар манай оронд айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпшир муж улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд болон Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Буэнгэр, тус Төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нарыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.