Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 8 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн дарга нарын олон улсын чуулга уулзалтад оролцов. Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ардчилсан ёсны зарчмын баталгаа болох нь” сэдвээр илтгэл тавив.