Үндэсний аянд нэгдэж хандив илгээсэнд талархал илэрхийлсэн байна

Монгол Улсын Шадар сайд,  Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамт олонд хандаж  малчдад туслах үндэсний аянд нэгдэн,  хандив илгээсэнд нь талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн ам, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаа зудын гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр, засгийн шийдвэрийг бүх талаар дэмжиж, малчин ард иргэддээ туслах үндэсний аянд нэгдэж халуун сэтгэлийн хандив илгээсэн танай хамт олонд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин  сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.