Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон зудын эрсдэлд байгаа малчдад туслах хандивын аянд нэгдлээ

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, улсын хэмжээнд 20 гаруй сум зудын байдалтай, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан зудын эрсдэлд байгаа малчдад туслах сайн дурын хандивын аяныг улс орон даяар өрнүүлсээр байна. Энэхүү аянд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон нэгдэж мөнгөн хандив үзүүллээ.  

Ташрамд дурдахад, үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар Монгол Улсын Засгийн газар “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалья”, Монголын Улаан загалмайн нийгэмлэг “Малчдад тусалья” сайн дурын аяныг тус тус зохион байгуулж байна.