Харилцан мэдээлэл солилцлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор И Хон Хван, мөн хүрээлэнгийн судлаач, хууль зүйн доктор Хан Дун Хүн, Ажү Их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гён Гин нарыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Тус уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлог, Үндсэн хуулийн эрх зүйд хамаарах судалгааны ажил, тэдгээрийн цаашдын чиг хандлагын талаар  харилцан мэдээлэл солилцлоо.